Хааны гэр бүл Шинэ Зеландад айлчилж байна

Англий угсаа залгамжлах ханхүү Уиллиам болон Кембрижийн гүнж Кейт Мидлтон нар ханхүү Жоржийн хамтаар Шинэ Зеландад айлчилж байна. Тэд Шинэ Зеланд болон Австрали улсуудад гурван долоо хоногийн хугацаатай айлчлах юм. Энэхүү айлчлал нь найман сартай баяцхан ханхүү Жоржийн хувьд анхны гадаад улсад хийж буй айлчлал болж байна.
Тус улсад айлчилж байгаа хүндтэй зочдыг Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кий угтан авсан бөгөөд Веллингтонд хүрэлцэн ирсэнд нь таатай байгаагаа илэрхийлсэн байна. Гүнж болон бяцхан ханхүү нарын хувьд анхны албан ёсны айлчлал болж байгаа бол хунтайж Уиллиамын хувьд хэд хэдэн удаа энэ улсад айлчилж байсан юм.
Тэд Австрали улсад нэлээд олон хоногийг өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд Сидней хотоор аялж, Хөх уулс болон Хатан хааны арлаар зугаалж, Адилейд болон Канберрагаар зочлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ