Унгарын эрх баригч нам хоёр дахь удаагаа сонгуульд яллаа

Унгар улсад явагдсан парламентын сонгуулийн дүн гарчээ. Сонгуулийн дүнг эцсийн байдлаар өнөөдөр танилцуулсан бөгөөд Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг Федезс нам хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулсан байна. Ялалт байгуулсан эрх баригч намынхан баярын жагсаал хийж ард иргэдтэйгээ мэндчилсэн юм. Ерөнхий сайд Виктор Орбан “Эргэлзэх хэрэггүй, бид ялсан” хэмээн намынхандаа болон нийт санал өгсөн иргэдэд хандан хэлжээ.

Эрх баригч Федезс нам нийт саналын 45 хувийг авснаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин сөрөг хүчин болох Зүүний хүчний нам 25 хувийн санал авсан бол Жоббик нам 21 хувийн санал тус тус авчээ. Энэ сонгууль нь мажоритор системээр явагдсан хоёр дахь сонгууль болов.

Федезс намынхан хэдийгээр үнэмлэхүй ялалт байгуулсан ч сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд өчигдөр нийслэл хотод жагсаал хийж, үймээн дэгдээсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэгчид он гарснаас хойш хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийсэн бөгөөд энэ Засгийн газрын үед улстөр хээл хахууль ихсэж, эдийн засгийн хямрал нүүрлэх болсон гэх зэрэг шалтгаантай байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ