Махчин загасанд нэгэн эмэгтэй бариулжээ

Австралийн өмнөд хэсгийн Татра тосгоны ойролцоох далайн эрэг дэх наран шарлагын газар 63 настай эмэгтэй махчин загасанд бариулсан байна. Тэрээр нөхөр болон найзуудтайгаа амарч байжээ. Хохирогч Кристин Армстронг далайн усанд сэлж байх зуурт махчин загас түүн рүү дайрчээ. Аврагчид махчин загасыг аль болох хурдан хугацаанд зайлуулсан боловч эмэгтэй аль хэдийнэ тусламж авахад оройтсон байжээ. Уг нь эргээс 600 метр орчимд махчинзагас орж ирэхгүй байх хязгаар байдаг ч зарим тохиолдолд махчин загас ийнхүү хүмүүс рүү дайрах үзэгдэд хааяа гардаг юм.

Өглөөгүүр далайн ус тогтуун байсан бөгөөд бүх зүйл тайван амгалан байсан. Гэтэл гэнэтхэн хүмүүс шуугилдаж тусламж эрэх дуу гарч эхэлсэн гэж эргийн хамгаалагч Жейсон Эдмундярьсан юм.

Кристин Армстронг энд сүүлийн 14 жил амьдарсан бөгөөд чөлөөт цагаараа эргийн хамгаалатыналбанд сайн дураараа ажилладаг байсан гэнэ. Тэрээр тун сайн сэлдэг байсан бөгөөд живэх шахсан олон хүний амийг аварч байсан тухай ойр дотныхон нь ярьсан юм.

Австралийн далайн эргээр махчин загаснууд тэнүүчлэх нь элбэг байдаг. Сүүлийн арван жилийн дунджаас үзэхэд жилд хоёроос гурван хүн махчин загасанд бариулах тохиолдол гарчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд хоёр эрэгтэй махчин загасанд бариулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ