Сомалид Катарын албаныхны айлчлалын үеэр халдлага үйлджээ


Сомали улсад Катарын албаны хүмүүсийн машин руу амиа золиослогч халджээ. Халдлагын үеэр 16 хүн ноцтой гэмтсэний найм нь газар дээрээ нас барсан байна. Амиа алдаж шархатсан хүмүүсийн ихэнх нь цагдаа нар байв. Энэ халдлагыг “Аль Шабаб” бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн бөгөөд сүүлийн үед томоохон халдлага үйлдэнэ гэж мэдэгдэж байсан учраас Сомалийн цагдаа нар хамгаалалтаа чангатгаад байжээ. Гэвч хамгаалалтаа хэвийн болгож буулгасны дараа ийнхүү халдлага үйлдсэн аж.
Сомалийн албаныхны мэдээлснээр Катарын албаны төлөөлөгчдийн автомашины цуваа нийслэл Могадишу хотод цагдаагийн хамгаалалт дор зорчиж явах үеэр нэгэн автомашинтай амиа золиослогч халдаж бөмбөг дэлбэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ