Николас Мадуро сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийнэ

Венесуэль улсад хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн бослого тэмцлийг эцэслэхийнтулдтус улсын ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний удирдагчтай уулзалт хийхээр боллоо. Энэ уулзалт нь 39 хүний амь нас үрэгдсэн томоохон жагсаалын дараа хийгдэж буй анхны уулзалт болох юм.
Хэлэлцээр нийслэл Каракас хотод болох бөгөөд бослого мөргөлдөөнийг зогсоож асуудлыг эв зүйтэйгээр зорилго нь шийдэхэд оршиж байна. Бослогийн шалтгаан нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляц өсч, хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үүдэлтэй.
Венесуэльд болж байгаа бослого, мөргөлдөөнийг зогсоохыг шаардарж Өмнөд Америкийн үндэстний холбоо өнгөрсөн сард тус улсад чуулж хуралдсан ч доривтой үр дүнд хүрээгүй. Харин энэ удаагийн хэлэлцээрт Засгийн газар болон сөрөг хүчин хоёул нэлээд ач холбогдол өгч байгаа.
Энэхүү бослого тэмцэл нь сүүлийн 10 жилд болоогүй тоомоохон бослогод тооцогдож байна. Учир нь ерөнхийлөгч агсан Уго Чавесийг төрийн эрх барьж байх хугацаанд иймэрхүү үймээн самуун болох шаардлага тулгарч байгаагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ