Хятадад их хэмжээний ойн түймэр асч байна

Хятадынхойд хэсгийн Хебей мужийн Фупин орчимд их хэмжээний ойн түймэр асчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түймрийг унтраахад одоогийн байдлаар 2000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд тэд хоёр нисдэг тэрэг 11 минут тутамд хоёр тонн ус болон галын хор цацаж байгаа гэнэ.
Түймэр ням гаригт өглөөний 11 цагийн орчимд гарсан байна. Ой хуурайшил ихтэй байсан учиртүймэр хурдан хугацаанд газар авч өнөөдөр гэхэд нийт таван км газрыг бүрхээд байгаа гэнэ. Өчигдрөөс түймэр ширүүсч хяналтаас гарч эхэлсэн байна.
Ойн түмрийг ямар хүмүүс тавьсан талаархараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд мөрдлөг эхлүүлээд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ