“Galaxy S5” ус нэвтрүүлдэггүй цорын ганц ухаалаг утас

“Samsung” брэндийн ээлжил шинэ тэсрэлт ус нэвтэрдэггүй“Galaxy S5”утас юм. Шинэ технологи, ухаалаг шийдлийг маш хурдтайгаар нэвтрүүлж байгаа тус компанийн шинэ загвар болох “Galaxy S5” ухаалаг утасныдавуу тал нь ус үл нэвтрэх гадаргуу гэж үйлдвэрлэгчид онцлож байна.

Хүмүүс гар утсаа усанд унагаснаас болж дахин шинэ утас авах хэрэг гардаг. Тэгвэл энэ утас усны хамгаалалт сайтай учраас норсноос үүдэлтэйгэмтэл утсанд гарахгүй болж байгаа юм. Утас усанд нормогцоо сүлжээ нь унах гэнэ. Харин дараа нь бүрэн хатаж гүйцээд ямар ч асуудалгүй ажиллах боломжтой ажээ.

Galaxy S5 Өмнөх загвараасаа хоёр дахин нимгэн бөгөөд хурдны хувьд ч хоёр дахин хурдан гэнэ. Шинэ загварын утас нь өмнөх буюу “Galaxy S4”-ыг бодоход ажиллахад илүү хялбар гэж үйлдвэрлэгчид хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ