М.Эрдэнэ: Аав минь цагаадах учиртай. Бид Дээд шүүхэд хандана

"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэйГ.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыгТөрийн тусгай хамгаалалттай газарт буудсан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон билээ.
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж өнгөрсөн юм. Хяналтын шатны шүүхээс Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ял тус тус оноосон юм. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв. Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ хурлын дараа мэдэгдэлдээ “Давж заалдах шатны шүүх хурлын хариу иймэрхүү гарах болов уу гэж төсөөлж байлаа. Миний аав Монголын газар шороо, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө л тэмцсэн. Хэнд ч хохирол учруулаагүй. Тиймээс цагаадах л учиртай. Бид Дээд шүүхэд хандан гомдол гаргана” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ