Бээжинд хутгатай этгээд хүн барьцаалжээ

Өнөөдөр өглөөний 8.22 цагийн үед Бээжин хотод хутгатай этгээд гудамжинд явж байсан эмэгтэйг барьцаалж, ажлаасаа халагдсан компанийнхаа захиралтай уулзуулахыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээд эмэгтэйн хоолой хэсэгт иртэй заазуур байрлуулж, цагдаа болон хүмүүсийг ойртвол хоолойг нь хэрчих болно хэмээн сүрдүүлжээ. Цагдаагийнхан ажлаас нь халагдсан компанийн дарга болон удирдлагуудаас гэмт этгээдтэй хэлэлцээр хийхийг санал болгосон ч тэд татгалзсан байна. Гэмт этгээд хоёр цагийн турш бүсгүй хоолойд хутга тулгаж, хэсэг хугацаанд анхаарал нь сарнихад хажуугаар нь явж байсан залуу эмэгтэйг аюулгүй аварсан аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ