Жүжигчин Г.Отгонцэцэг Ким Кардашианы замналаар замнана

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг сүүлийн үед тун ч завгүй явна. Тэрбээр театрын уран бүтээлүүдэд оролцохоос гадна хувийн шоу нэвтрүүлэг хийхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Жүжигчин бүсгүй "Keeping up with the Kardashians" буюу Ким Кардашианыг алдарын оргилд хүргэсэн шоу нэвтрүүлгийг хуулбарлан хийхээр төлөвлөөд байгаа аж. Кардашианы хувьд уг реалити шоуг 2007 онд анх гаргаж байсан бөгөөд асар богино хугацаанд түүнийг амжилт, алдар нэрд хүргэсэн юм. Харин жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд уг реалити шоугаа хоёр эгчийн хамт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр хоёр эгчтэйгээ маш дотно байдаг бөгөөд аливаа үйл ажиллагаа, шоу цэнгээнд хамтдаа оролцож харагддаг. Тэгвэл энэ удаад эгч дүү гурван бүсгүй өөрсдийн шоу нэвтрүүлгээр бут авахаар зэхэж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ