НҮБ-ын ажилтнуудын амь насанд халджээ

НҮБ-ын хоёр ажилтны амь насанд халдсан хэрэг Сомалид гарчээ. Тэднийг Галькайо хотын нисэх онгоцны буудалд буух үед нь буудан хөнөөсөн байна.
Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд цагдаагийн дүрэмт хувцастай байсан гэнэ. Амиа алдсан ажилтнууд Франц, Их Британийн иргэд байжээ. Тэднийг онгоцноосоо гарч ирэх мөчид буудсан гэж орон нутгийн цагдаагийн газраас өгсөн мэдээлэлд дурьдсан байна.
Буудалцааны дараа хоёр ажилтны нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө нь эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ. Сомалид суух НҮБ-ын суурин төлөөлөгч Николас Кей “Болсон хэрэг явдлыг яагаад ч зөвтгөх аргагүй” гээд мөрдөн шалгах ажлыг маш сайн явуулахыг цагдаагийн газрынхнаас хүссэн байна. Амиа алдсан ажилтнууд Сомалийн эрх баригчидтай хууль бус мөнгөний урсгалыг таслан зогсоох, банкны тогтолцоог өөрчлөх боломжийн талаар ярилцахаар Сомалид очоод байсан аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ