Эрчүүдээ, та нарт найз охинтойгоо сексдэхгүй байх ямар шалтгаанууд байдгийг хэлж өгөөч

Сайн байцгаана уу, ойрын 3 сар секс гэдэг зүйлээс болоод уур хүрээд, стрессд ороод байх боллоо. Би 24-тэй, эмэгтэй. Найз залуутайгаа гадаадад сурж, үерхээд 3 жил болж байна. Эхэн үедээ би сексд дургүй байсан, дур хүсэл цаанаасаа л нэг төрж өгөхгүй.

Харин манай найз залуу их хүсэлтэй байнга хийе гээд л. 2 дахь жилээс би сексд дуртай болж заримдаа тавьж эхэлсэн. Бид 2 цуг амьдардаг болохоор өдөр өнжилгүй хийдэг байсан. Гэтэл энэ жилээс манай найз залуу сексд дургүй болчихсон. Би л хийе гэж гуйхгүй бол бараг л хийхгүй. Хааяа үнэхээр галзуу гоё секс хүсэх юм. Шөнөжингөө сексдэж жаргаж хонохыг хүсдэг ч найз залуу минь нэг л удаа хийдэг, бид 2 угсруулж хийж бараг л үзээгүй.

Миний хувьд би сексийн тал дээр нээлттэй байхыг хүсдэг, хүссэн үед нь аман секс хийж өгдөг, шинэ юм туршъя гэхэд нь цааргалдаггүй, pussy-нийхээ үсийг байнга авч ариун цэвэр сайн сахидаг, кегелийн дасгал байнга хийдэг, сексдээ аймаар сайн гэж хэлж чадахгүй ч, дээр нь гараад гоё хөдөлж чаддаг. Асуудал нь юунд байгааг мэдэхгүй ч манай хүн сексд өмнөх шигээ байхаа больсон.

Хааяаа нууцаар 00-д porno үзэж гар хангалга хийдгийг нь би мэднэ л дээ. Ингэх нь наадаас илүү таашаал өөрт нь өгдөг юм байхдаа гэж бодож гомддог ч тэглээ гээд бас уурлаад байлтай биш, би юу ч хэлдэггүй. Манай найз залуу оршил гэж бараг хийдэггүй, гэхдээ заавал намайг түрүүлж тавиулаад дараа нь өөрөө тавьдаг. Яагаад миний хайр хүсдэггүй юм, надаа ямар нэгэн асуудал байна уу нтэр гээд ярилцаад үзэхээр асуудал байхгүй, бүх юм зүгээр л гэх юм.

Найз залуу минь мастерт сурдаг болохоор хичээлээ тараад л гэртээ ирдэг. Гадуур дотуур нээх их яваад байдаггүй. Бүр club орохдоо хүртэл намайг цуг явъя гэж гуйдаг болохоор намайг хуурдаггүй гэдэгт нь итгэлтэй байна. Бэлгийн сулралтай юм уу гэхээр бас үгүй юм шигээ, нөгөөдөхийг нь жоохон илээд, оролдохоор дорхноо л хатуурчна, удаж байж тавьдаг. Уул нь үнэхээрхаламжтай сайхан залуу юмсан. Сексээс бусад тал дээр үнэхээр бид 2 бие биендээ сайхан таардаг.

Өнөө өглөө, би бас жоохон оролдож байгаад бид 2 хийж эхлэв ээ, нөгөөдөх нь том болоод хатуурчихсан, яг гоё мэдрэмж төрөөд хийж байсан чинь манай хүнийх гэнэт сулраал буугаад бүр сулбайгаад ирдийн. Миний бүр уурлах гомдох зэрэгцээд юу ч хэлэлгүй 00 руу гүйчихсэн. Ямар нэгэн сулрал эсвэл хүсэхгүй байгаа бол хэлж болно шдээ.

Өмнө нь арай ч ингэж буудаггүй байсан юм, жоохон сулрахаар нь би үнсэж илж байгаад л буцаагаад л хатууруулчдаг байсан. Энэ удаад үнэхээр уур хүрээд тэсэлгүй босоод явчихсан. Би ямар тэгж өдөр шөнөгүй хүсдэг донтсон хүүхэн байгаа биш, 2, 3 хоногт нэг удаа сайхан халуухан секс надад өгөх энэ хүнд тийм хэцүү л байдаг юм байхдаа. Сүүлдээ бүр өөртөө хиймэл эрхтэн авдаг юм билүү гэж бодож байна.

Эрчүүдээ, та нарт найз охинтойгоо сексдэхгүй байх ямар шалтгаанууд байдгийг хэлж өгөөч.

Бүсгүйчүүдээ, найз залуугаа сексэд дуртай болгох арга байна уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ