Топ Э.Одгэрэл юуны учир шүүхэд хандах болов

Топ модель Э.Одгэрэл аливаа асуудалд нэлээд хүлээцтэй ханддаг нэгэн. Үүний хамгийн тод жишээ нь тэрбээр ямар ч асуудлын төлөө хэл ам хийж, хэн нэгэнтэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй.
Гэвч тэвчээр ч гэсэн хязгаартай байдаг. Мөнхийн залуу хатагтайн тэвчээр ч бас алдагдсан бололтой. Өөрөөр хэлбэл, Э.Одгэрэл одоогоос сар гаруйн өмнө шүүхэд хандсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр нэгэн залуугаас 4 сая төгрөг нэхэмжилж байгаа аж. Харин чухам ямар өр, авлага вэ гэдгээ топ модель маань ихэд нууцлахыг хүсчээ.
Харин түүнээс болж шүүхэд дуудагдсан залуу нь төрийн нэлээд том байгууллагад өндөр албан тушаал хашдаг төдийгүй хувийн компанитай нэгэн гэнэ. Түүний ойр дотныхон “богинохон хугацаанд ч гэсэн дотно харилцаатай байсан хүнээ хэдэн халтар төгрөгний төлөө шүүх, цагдаадаа хүрнэ гэдэг утгагүй зүйл” хэмээн үзэж байгаагаа нуусангүй.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ