500 жилийн настай шаазан аяга 36 сая ам.долларын үнэ хүрэв

Хонконгийн дуудлага худалдааны танхимд Мин улсын үеийн шаазан аяга 36 сая ам.долларын үнэд хүрч зарагдлаа. Эртний чамин хийц бүхий энэ аяга ийм өндөр үнэд хүрснээр шинэ дээд амжилт тогтоогоод байна. Аяган дээрх хээ нь, эр тахиа болон эмэгчин тахиа дэгдээхийнүүдтэйгээ газраас үр түүж идэж байгаагаар дүрслэгджээ. Аяганы хээнээс болоод энэ өвөрмөц аягыг “тахиа аяга” гэж нэрлэдэг гэнэ. 500 жилийн настай бяцхан аяга нь найман см-ийн өндөртэй хөх цэнхэр туяатай хийгджээ. Судлаачид аягыг Мин улсын Ченхуагийн эзэнт гүрний үед буюу 1465-1487 оны үед хамаарна гэж үзэж байгаа юм. Үүнээс өмнө 2012 онд дуудлага худалдаагаар хятадаас гаралтай өөр нэгэн шаазан ваар 32.4 сая ам.долларын үнэд хүрч байсан гэнэ. Ихээхэн үнэд хүрсэн энэхүү аяга Шанхайн хуучны эд цуглуулдаг эрийн цуглуулганд байсан байна. Энэхүү ховор аягыг Лию Ичен хэмээх эрхэм худалдан авсан бөгөөд тэрээр хятадын 200 дахь баян хүнээр нэрлэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ