Индонезчууд саналаа өгч байна

Индонез улсад ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бүх нийтийн сонгууль эхэлж байна.Өнөөдрөөс орон нутгийн парламентийн сонгууль эхэлсэн бөгөөд үндэсний парламентийн 560 суудлынтөлөө өрсөлдөөн өрнөх юм.
Харин үүний дараагаар ирэх долдугаар сарын есний өдөр ерөнхийлөгчийн сонгуулиа өгнө. Индонез улс бол Зүүн өмнөд азийн эдийн засгийг бүрэлдүүлэгч томоохон улс. Энэ сонгуульд 187 сая иргэн саналаа өгөх бөгөөд тэдгээрийн 22 сая нь анх удаа сонгуульд оролцож байгаа гэнэ.
Парламентийн сонгуулийн дараагаар аль намаас хэнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь тодорхой болно. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар Ардчилсан намыг ялалт байгуулна хэмээн ерөнхий таамаг дэвшээд байна. Хэрэв таамаг ёсоор тус нам парламентад олон суудал авч чадвал Жоко Видодо Индонезийн дараагийн ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой болох юм. Ноён Видодогийн хувьд Жакарта хотын дарга бөгөөд нэр нөлөө сайтай, олны дунднэлээд алдартай эрхэм юм. Түүнийг Индонезийн улс төрд нэлээд чухал өөрчлөлтийг авчрахшинэ үеийнулс төрч хэмээн нэрлэж байгаа.
Индонез улс газар зүйн байрлал болоод цагийн бүсийн хувьд гурван өөрхэсэгт хуваагддаг. Тиймээс бүх нийтийн сонгууль ч мөнөөр өөр цагт явагдна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ