Хятадаас 700 жилийн настай мумми олдлоо

Хятадын зүүн нутгийн Чианьсу мужийн Тайзоу мужаас 700 жилийн настай мумми олджээ. Энэ муммиг замын ажилчид анх олсон бөгөөд эхэндээ занданшуулсан шарил бус эрхтний олдвор байх гэж боджээ. Олдвор нь нэг метр 50 см өндөртэй бөгөөд тун сайн хадгалагдсан байжээ. Хувцас хунар, эдлэл хэрэглэл нь нь бараг л бүтнээрээ байсан нь археологичдыг гайхшруулж байгаа юм.
Мөн түүнийг ямархуу зүс царайтай хүн байсаныг түвэггүй мэдсэн байна. Учир нь нүүрнийх нь хэлбэр тэр чигээрээ зандаршсан байсан бөгөөд хуруундаа зүүсэн бөгж нь хүртэл гялтагнасаар байсан байна. Судлаачид олдворыг эмэгтэй хүн хэмээн тогтоосны дээр Мин улсын үеийн хүн гэжээ. Бүрэн зандашуулсан энэ хүн 1386-1644 оны хооронд хамаарах аж.
Ердөө газрын хөрснөөс хоёр метр гаруйханы дор ийнхүү 700 жилийн турш хадгалагдаж байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ