МАХН-ын Залуучуудын холбоо гишүүдээ солихоор болжээ

МАХН 2014 оныг анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарлаад байгаа. Тэгвэл тус намын дэргэдэх “Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо” удирдах зөвлөлийн хурлаа хийхээр болжээ. Өнөөдөр болох тус холбооны хурлаараяны хүрээнд хийгдэж буй ажлууд болон холбооны дүрмийн шинэчилсэн найруулга, удирдах зөвлөлийн гишүүдийн ажлын үр дүн, идэвхи санаачилга, хариуцлага ёс зүйн асуудлыг хөндөх гэнэ.
Ер нь МАХН-ын хурлууд халуун уур амьсгал дунд болдог. Энэ утгаараа тус холбооны хурал нэлээд ширүүн болох шинжтэй байна. Учир нь тус холбоо зарим гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр гишүүд томилхоор болсон байна. Харин энэхүү халаа сэлгээ нь зарим гишүүдийнх нь эгдүүг хүргээд байгаа бололтой.
Өнгөрсөн хугацаанд тус холбоо нийгэм рүү чиглэсэн олон ажил зохион байгуулсанд олон нийт ам сайтай байдаг. Үүнийг тэд тайлбарлахдаа чадвартай залуусаар эгнээгээ тэлдэгтэй холбоотой гэж хэлдэг юм билээ. Үнэхээр ч тус холбоо боловсрол өндөр залуусаар хүрээгээ тэлснээрээ бусад улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагаас ялгардаг гэгддэг.Харин өнөөдрийн хурлаар тус холбоо УЗ-ийн гишүүдээрээ чухам ямар хүмүүсийг сонгон батлах нь улс төрийн хүрээнийхний төдийгүй залуучуудын анхаарлын төвд байна.
Д.Ундрах
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ