Иргэд газраа чөлөөлөхгүй, тэнгэрт тулсан үнэ хэлээд байвал албадан чөлөөлнө

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил 20 цэгт явагдаж байгаа. Иргэдийг хохироосон компаниуд энэ ажилд оролцож байгаа, барилгын чанар, аюулгүй байдал, газар чөлөөлөх явц гэгчлэн эргэлзээтэй асуудлууд олон байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 16 компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд 2016 он гэхэд нийслэлд 20 орон сууцны хороолол босч 80-100 мянган орон сууц нийлүүлэгдэх юм.
Харин 2014 онд 11 орчим мянган орон сууц ашиглалтад орох аж. Барилгын ажлаа эхлүүлээгүй компаниудын хувьд газар чөлөөлөх ажил удаашралтай байгаа. Зарим иргэд хэтэрхий өндөр ханш хэлдэг, компани аль болох хямдаар газрыг нь авах хүсэлтэйгээс үүдсэн маргаан юм.
Иргэдийн хувьд хашаагаа мөнгөөр гэхээсээ илүү байраар солих сонирхолтой байгаа юм. Газар чөлөөлөх ажил удааширч байгаа байдал нь үүнийг зохицуулсан хууль эрхзүйн орчин байдаггүйгээс үүдэлтэй гэнэ. Бүр болохгүй бол албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрээд байгаа аж. Хамгийн гол нь иргэдийн дунд нэр хүнд муутай барилгын компаниуд дахин төлөвлөлтийн ажил авсан байдал нь анхаарал татаж байгаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ