“Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаагаа нүүрсний зах зээлтэй холбон тайлбарлалаа

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид цалингаа авалгүй олон сарын нүүрийг үзэж, аргаа барахдаа ажилчид нь Улаанбаатар хот дахь “Эрдэнэс Тавантолгой”-н оффис буюу “Finance” төвийн гадаа жагсаж буй талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл жагсаал хийсэн хүмүүс яг “Эрдэнэс Тавантолгой” компаний ажилчид биш гэнэ. Тус компаний хувьд ажилчдынхаа цалинг үргэлж хугацаанд нь тавидаг хэмээн удирдлагууд нь мэдэгдлээ. Харин жагсаал хийсэн ажилчдын талаар тодруулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь гэрээт олборлогч "Хишиг арвин" компанитай жил гаран хамтран ажиллаж байгаа бөгөөд төлбөр тооцоог нь цаг тухай бүрт нь төлдөг байсан. Харин он гарснаас хойш нүүрсний зах зээл дээр гарсан хүнд байдлын улмаас төлбөр тооцоон дээр асуудал гараад байна. Үүнтэй холбогдуулан төлбөр саатсан учир "Хишиг арвин" компани болон “Эрдэнэс Тавантолгой” компаниудад аль алинд нь хүндрэл учираад байна. Уг “Эрдэнэс Тавантолгой” компаний зүгээс "Хишиг арвин" компанийг олборолтоо зогсоохыг удаа дараа шаардсаг боловч тус компани өөрийн дотоод үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас олборолтоо зогсоох боломжгүй болсон. Тиймээс тус компаний ажилчидын төлөөлөл цалингаа хоцроож тавьдаг, сүүлийн хэдэн сарын цалинг ерөөсөө өгөөгүй, цалин мөнгөөрөө боохын хэрээр удирдлагууд нь ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлдэг гэх мэт шалтгааны улмаас өнөөдөр жагсаал хийсэн" хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ий удирдлагууд тайлбарлаж байна.

Жагссан хүмүүсийн ихэнхи нь 11 дүгээр сараас хойш бид ямар нэгэн ажлын хөлс авсангүй өнөөдрийг хүрчээ. Учир нь тус компанийнхан үндэсний 20 гаруй компанийн ажилчдын ажлын хөлсийг өнөөг хүртэл өгөөгүй гэнэ. Эдгээр 20 компанийн ард 2000 гаруй айл өрх санхүүгийн хувьд хүнд байдалд орж, ажил олгосон компаниуд нь хаалгаа барихад хүрээд байгаа гэнэ. Үүнээс болж “Эрдэнэс Тавантолгой” компани 60 тэрбум төгрөгийн өрийн сүлжээ үүссэн талаар ч тэд ярьж байна.Жагсагчид уг нь энэ талаараа өмнө нь хэд хэдэн удаа шаардлага тавьжээ. Гэвч жаахан хүлээчих, ажлын 10 хоногийн дотор шийдээд өгье гэсээр ийнхүү бараг зургаан сарын нүүр үзсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ