Хараал жатгаас айгаад цагдаад ханджээ

АНУ-ын нэгэн иргэн цагдаа нараас хамгаалалт эржээ. Флорида мужийн Форт-Пирс хотын оршин суугч 35 настай эр өөрийг нь Африк тивээс гаралтай вуду хараалаас хамгаалах хүсэлт гаргасан байна. Хараал жатгад өртсөн тэр эр бол Гаити Улсын уугуул гэнэ.

Түүний бодлоор тэнд амьдардаг бусад гаитичууд тэр эрд атаархсандаа жил орчмын өмнө вуду хараал хийлгэсэн аж. Тэр жатгын ачаар муу санаат хүмүүс хохирогчийн хувийн мэдээлэлд нэвтрэхийг завджээ.

Удахгүй түүний биеийн байдал муудаж магадгүй хэмээн айгаад сонор сэрэмжтэй эр хууль сахиулах байгууллагад амжиж хандсан гэнэ. Харин хараал жатга хийдэг хүмүүсийн нэрийг тэр эр хэлсэнгүй. Мань эр өөртөө болон бусдад муу зүйл санаж, гай тарихыг хүсэхгүй байгаагаа цагдаа нарт хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ