Өсвөр насны охид гэр бүлийнхнээ хөнөөхөөр төлөвлөгөө боловсруулсан байжээ

Францад өсвөр насны охид гэр бүлийнхнээ хөнөөх төлөвлөгөө боловсруулж байсан нь илэрсэн байна. Охид эхлээд нэгнийхээ зургаан настай дүүг алахаар шийдэж, оролдлого хийсэн ч амжилтгүй болжээ. Гэрийнхэн нь анхандаа тэднийг санаатай ийм үйлдэл хийлээ гэдэгт огтхон ч итгээгүй байна.

Зургаан настай хүү хүзүүндээ нэлээд том шарх авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Аз болоходхүүгийн аминд хүрэхээргүй шарх байжээ. Түүнийг хичээлээ тараад гэртээ харьж байх замд нь эгч нь найзтайгаа хамт гэмтээхийг оролдсон байна. Гэрийнхээ ойролцоо байсан учраас хүү ээж аавыгаа дуудаж амжсан бөгөөд эмнэлгийн тусламж хурдан авч чадсан байна.

Охид гэрийнхэндээ өөрсдийн цаад санаагаа хэлээгүй бөгөөд санамсаргүй болсон хэрэг гэж итгүүлж чадсан байна. Гэсэн ч хоёр хоногийн дараа бүх зүйл тодорхой болжээ. Энэ хэрэг гарсантай холбоотойгоор цагдаа нар охидын утсыг шалгасан бөгөөд дараагийн хөнөөх хүнээ тогтоож, хэрхэн алах төлөвлөгөөгөө боловсруулсан байжээ. Охидын дараагийн төлөвлөсөн хүн нэгнийх нь аав байсан гэнэ.

Өөрийн охин нь найзтайгаа нийлж гэрийнхнээ хөнөөх гэж байсанд эцэг эхчүүд нь итгэж ч чадахгүй байгаа юм. Харин орон нутгийн шүүхээс охидыг гэмээ ухаартал гэрийнхнээс нь тусд нь байлгахаар болжээ. Ингэсэн нь гэрийнхнийх нь аюулгүй байдлыг ч бодолцож үзсэн хэрэг гэж тайлбарлаж байгаа юм.

Өсвөр насны охид чухам ямар шалтгаанаар гэрийнхнийхээ амь насыг хөнөөхөөр санаархах болсон нь хараахан тодорхой болоогүй байгаа юм. Дүүгээ хөнөөхийг завдсан охинөөрийнхөө үйлдлийг бүрэн тайлбарлаагүй бөгөөд дүүдээ атаархдаг байсан тухай ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ