"Toyota" 6.4 сая машинаа зах зээлээс эргүүлэн татлаа

Японы машин үйлдвэрлэгч “Toyota” компани дэлхийн зах зээлд нийлүүлсэн 6.4 сая машинаа эргүүлэн татахаар болжээ. Эдгээр машинуудаас 35 мянга 124 машин нь Англи руу борлуулагдсан бол бусад нь европын бусад таван орон руу нийлүүлэгдсэн байна.

Тэдгээр машинуудын тал орчим хувь нь жолоочийн талын хамгаалалтын дэр дэлгэгдэхдээ гацалттай гарах гэнэ. Учир нь нь дэрийг дэлгэх пүрш нь мушгирснаас хэрэгцээтэй тохиолдолд дэр дэлгэгдэхгүй байхмагадлал өндөр байгаа юм. Тиймээс ослын үед хүмүүс амь насаа алдах магадлал өндөр болно гэсэн үг.

Өөр нэг алдаа нь салхины шилний цан арилгагч бүрэн ажиллахгүй байгаа гэнэ. Буруу тохиргоо хийгдсэнээс болж осол гарах нөхцөл үүсэх эсвэлослын үед илүү эрсдэл гарах шалтгаан болох нь ойлгомжтой.

Гэхдээ машинууд худалдаалагдсанаасаа хойш эдгээр гэмтэлтэй холбоотой ямар нэгэн ноцтой осол гараагүй байгаа. Машин үйлдвэрлэгчид алдаатай үйлдвэрлэгдсэн машинуудыг засаж дуусаад эргүүлэн нийлүүлэлтээ хийх юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард мөн “Toyota” компани 1.9 сая машинаа зах зээлээс эргүүлэн татсан юм. Тэдгээр машинууд нь “Prius” маркийн машинууд байсан. Машинуудыг эргүүлэн татах болсон шалтгаан нь машины програмд алдаа гарсан байсантай холбоотой байжээ.

Тус компани өнгөрсөн жилийн хагасаас эхлэн зах зээлээс алдаатай үйлдвэрлэгдсэн машинуудаа эргүүлэн татах нь ихэссэн бөгөөд багадаа л гэхэд 2 сая орчим машиныг эргүүлэнтатаж байгаа юм. Харин энэ хугацаанд нийтдээ 25 сая гаруй машин зах зээлээс эргүүлэн татсан байна.

2009-2010 онд “Toyota”-гийн үйлдвэрлэсэн машинуудад алдаатай үйлдвэрлэл их гарах болжсонтой холбоотойгоор осол аваарууд ихэссэн байна. Тиймээс сүүлийн жилүүдэд осол аваар гарахаас сэргийлж алдаатай хийгдсэн машинуудаа эргүүлэн татаж засварлах нь ихэсчээ.

http://www.youtube.com/watch?v=HC8yGMyfSl8

СЭТГЭГДЭЛ БИЧИХ