Шотланд тусгаар тогтновол 143 тэрбум фунтын өрөнд орно

Хэрвээ Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол шинэ улсын өрийн хэжээ 143 тэрбум фунтээс эхэлнэ гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх байгууллага хийжээ. Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм.
Тусгаар тогтновол өр болж үлдэнэ гээд байгаа энэ 143 тэрбум фунт нь Их Британийн нийт гадаад өр болох 1.7 их наяд фунтын Шотландад ногдох хэсэг юм байна. Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институтийн шинжээчдийн үзэж байгаагаар бол ийм их өрийг Эдинбург бие даан төлж чадахгүй гэнэ.
Хэрвээ өрийг үл хамааран шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогоо өрөндөө өгөн ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж судалгааны тайланд өгүүлсэн байна. Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ