Нэг удаагийн тээвэрлэлтээр 35 тонн химийн зэвсэг зөөж байна

Сири улсад байгаа химийн зэвсгийг устгах ажил маш эрчимтэй явж байгааг НҮБ-аас мэдээллээ. Сирээс химийн зэвсгийг энэ сарын 27 гэхэд гаргаж дууссан байх ёстой бол одоо 17 хоног үлджээ. Харин зургадугаар сарын 30 гэхэд бүрэн устгаж дуусна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ амлалтандаа хүрэхэд хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна.

Химийн зэвсгийг устгах ажлыг Олон улсын химийн зэсвэг хоргилох байгууллагын зааварчилгаагаар АНУ удирдан гүйцэтгэж байгаа. Түүнчлэневропын хэд хэдэн улс чухал үүрэгтэй оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сирийн нутаг дэвсгэрээс нийт химийн зэвсгийн 60 орчим хувийг гаргаж чадсан байна. Нийтдээ 1200 тонн химийн зэвсгийг устгах ёстой.

Химийн зэвсгийг газар дундын тэнгисийн ёроолд бүтүүмжлэнживүүлэх аргаар устгахаар болсон юм. Ингэхийн тул Сирийн Латаки боомтоор гаргаж Италийн Лампедузаа арлын боомтод хүргэж тэндээсээ тэнгис рүү зөөвөрлөж устгах юм. Италид хүрэхийн тулд Дани, Норвегийн хилийн ойроцоогоор өнгөрч байгаа бөгөөд тэдгээр улсууд химийн зэвсэг тээвэрлэж яваа хөлөг онгоцуудын аюулгүй байдалд мөнанхаарч байгаа юм. Нэг удаагийн тээвэрлэлтээр 35 тонн химийн бодис зөөж байгаа гэнэ.

Өнгөрсөн наймдугаар сард Алеппо хотодхэд хэдэн удаагийн хүчтэйдэлбэрэлт болж 1000 гаруй хүн нэг дор амь насаа алдсан юм.Харин мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж үзэхэд зарин хэмээх химийн бодис бүхий зэвсэг ашигласан ньнотлогдож олон улсын зүгээс устгахшаардалгатай гэсэн дүгнэлтэд хүрсэнбилээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ