Франц Мексик улсууд харилцаагаа дахин сэргээлээ

Франц Мексик хоёр орны харилцаа 2005 онд хагаралд хүрсэн юм. Учир нь тухайн үед алуурчин мексик нөхрөөсөө болж Флоранс Кассез хэмээх франц эмэгтэй шүүхээс 60 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм.

Энэ явдлаас хойш хоёр орны харилцаа дордож Мексикийн талаас “Франц Мексик 2011” үйл ажиллагааг цуцалсан юм. Харин 2013 онд ерөнхийлөгч Фронсуа Олланд төрийн эрхэнд гарснаас хойш байдал дээрдэж Мексикийн талаас ч шоронд хоригдожбайсан франц эмэгтэйг хилс хэргээр ял эдэлж байна хэмээн цагаатгасан юм.

Ерөнхийлөгч Олланд Америк тив дэх айлчлалаа Мексик улсад үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаар хоёрорны боловсрол, эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд гэх мэт салбарыг хамарсан тал хамтын ажиллагааны 40 гэрээнд гарын үсэг зураад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ