Кельтийн гүнжийн бунхан олжээ

Германы археологичид Дунай мөрний эхээс Кельтийн үеийн эртний булш олжээ. Тэрхүү булш нь 2600 жилийн өмнөх Кельтийн гүнжийнх болох нь нотлогдсон байна. Булшийг нээж үзэхэд авсыг нь алт, үнэт чулуу болон хуваар чимэглэсэн байжээ. Гүнж манай тооллын өмнөх 609 онд Дунай мөрний ойролцоох энэ газарт нас барсан бололтой.
Археологичид эхлээд гүнжийн бунхан гэж мэдээгүй гэнэ. Харин булшийг нээхэд маш үнэтэй эрдэнийн чулуунууд болон алтаар урласан авс зэргээс нь хараад нийгмийн өндөр давхрагын хүн болохыг нь мэдсэн байна. Харин бүрэн судалгааны дараагаар гүнж байсан эсэхийг нь тогтоожээ.
Гүнжийн өмссөн хувцсанд түүний амьд ахуйдаа хэрэглэж байсан энгэрийн зүү байсан бөгөөд тун чамин гар хийцийн гоёл чимэглэлүүд ч бас байсан байна. Гүнжийн цогцосны хажууд бас нэгэн жаахан хүүхдийн цогцос байсан байна.
Харин тэр хүүхэд ямар учиртай болохыг хараахан тогтоогоогүй байгаа ч гүнжийн хүүхэд байж магадгүй гэж таамаглаж байна. Харин тэр хүүхэд эрэгтэй, эмэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Булш ус нэвчсэн байсан тул судалгааны ажилд бага зэрэг хүндрэл учирч байгаа гэнэ. Усан дотор ийм удаан байсан ч гэсэн тун сайн хадгалагдаж чадсан нь гайхал төрүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ