Загвар өмсөгч бүсгүй саятан нөхрөө алдсандаа хорсож амийг нь хөнөөжээ

Словакийн загвар өмсөгч Майка Кукучова британийн 48 настай саятан Эндрю Бушийн амийг хөнөөжээ.

Хэргийн учир нь Эндрью Кукучоваг орхиж орос бүсгүй Мария Коротаеватай гэрлэхээр болжээ.

Үүнд хорссон Кукучова Испанийн Коста-дель-Соль амралтын газар дахь харшид нь бизнесменийг буудан хороожээ.

Түүнийг амь алдсан байхыг нь олсон хууль сахиулагчид 20 настай Мария Коротаеваг дуудаж байцаалт авсны дараа хэргийн учрыг олсон байна.

Одоогоор цагдаагийнхан 24 настай Словакийн загвар өмсөгч Майка Кукучоваг хүн амины хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Кукучова

Мария Коротаева

СЭТГЭГДЭЛ БИЧИХ