Боингийн хар хайрцаг дохио илгээхээ зогсоолоо

Малайзын агаарын тээврийн Боинг-777 онгоцыг эрэх ажиллагаа үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт онгоцны хар хайрцагнаас дохио ирлээ гэсэн мэдээлэл ирж, бүтэн сар таавар байсан ослын шалтгааныг тодорхойлох ойртлоо гэсэн найдлага төрж байсан.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд онгоцноос ямар нэг мэдээлэл ирээгүй гэж хайгуулын багаас мэдээллээ. Энэ нь онгоцны хар хайрцагны дохио илгээгчийн цэнэг дууслаа гэсэн таамгийг төрүүлж эхэллээ. Сүүлийн үеийн мэдээллээр онгоцны хоёрдугаар нисгэгч өөрийн гар утсаараа залгасан болох нь тогтоогдоод байгаа гэнэ.

Онгоцны хоёрдугаар нисгэгч Фарик Абдул Хамид онгоц радарын дэлгэцнээс алга болохын өмнөхөн гар утсаараа дуудлага хийхийг оролдсон болох Малайзын баруун эргийн Пенанг арлын цахилгаан холбооны цамхагт баригдсан дохиогоор батлагджээ.

Боинг 777-200 онгоц газартай бүх харилцаа холбоогоо тасалсны дараа их доогуур нисч байсан учир хоёрдугаар нисгэгчийн гар утасны дохио баригдсан гэнэ. Гэвч онгоц хурдаа огцом авч хөөрсний дараа дуудлага тасарсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ