Италид засгийн газрын эсрэг үймээн дэгдэж байна

Италид 20 мянган гаруй хүн улс орон даяар улс орны амьдрал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрынхаа эсрэг бослого хөдөлгөөн эхлүүлжээ. Бямба гаригаас эхлэн Ром хотын төвд хэдэнмянган хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлж байна. Харин тэднийг үймээн самуун дэгдээхээс сэргийлж 15 мянган орчимцагдаа хотын төв хэсгийг бүрэн хамгаалалтад аваад байна. Цагдаа нар хүч хэрэглэхээс татгалзаж, бослого зохион байгуулагчдыг аль болох тайван байдлаар намжаахыг оролдож байгаа юм.
Бүх нийтийг хамарсан энэ жагсаалын үеэр нийтийн тээврүүд бүгд зогсож, зарим нь чиглэлээ өөрчлөн ажиллаж эхэлсэн байна. Хотын төв хэсгээр машин явах боломжгүй болсон тул захындүүргүүдэд замын түгжрэлүүсчээ. Энэ жагсаалаас болж хотын төвийн дэлгүүрүүд чүүд хаалгаа хаахад хүрсэн байна.
Тэгвэл зарим дүүрэгт сургууль цэцэрлэгийг ч мөнхаасан байна. Хөл үймээн ихтэй үед хүүхдүүдийг гадагш гаргахгүй байсан нь дээр гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ