Чили улсын томоохон хот түймэрт автжээ

Чили улсын Вальпараисо хотын ихэнх хэсэг түймэрт автаж одоогийн байдлаар 12 хүнамь насаа алдаж хэдэн арван хүн түлэгдэж гэмтэж бэртжээ. Хариналбанбус эх сурвалжийн мэдээлж буйгаар аль хэдийнэ хорь орчим хүн амиа алдсан гэж байна. Харин хотын оршин суугчдын 10 гаруй хувь нь түймрээс зугтаж хотоос дүрвжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түймрийг унтраахаар 1200 орчим гал сөнөөгч уйгагүй ажиллаж байгаа гэнэ. Бямба гаригт эхэлсэн энэхүү түймэрт хэдэн зуун айлын гэр орон шатаж ихээхэн хохирол учирсанбайна. Гал одоо ч хүртэл дүрэлзэн ассан хэвээр байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ