Гүүглийн шил маргаашнаас худалдаанд гарна

Технологийн салбарт ахиц гарч одоо цаг, нүдний шил хүртэл ухаалаг болж байна.Гүүгл компани энэ сарын 15-нд Америкт “гүүгл шил” ухаалаг шилний шинэ загварыг худалдаанд гаргахаа зарлалаа. Энэхүү шилийг худалдан авахыг хүссэн хүмүүс 18 нас хүрсэн байх ёстой бөгөөд, заавал онлайнаар захиалга хийсэн байх шаардлагатай гэнэ.

Ухаалаг шилний үнэ 1500 ам.доллар. Харин дараачийн ээлжинд ирэх сарын эхээр Англи улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Түүний дараагаар европын улсуудад худалдаалах юм. Шил эрэлт хэрэгцээ их байгаа ч өндөр үнэтэй байгаа нь хэрэглэгчдийг гонсойлгож байгаа юм.

2013 онд эксплорер программ дээр суурилуулж хийсэн ухаалаг шил 800 хувь борлуулагдсан байна. Харин энэ шинэ загвараа түүнээс ч илүү олон хувиар борлуулна гэж найдаж байгаа бөгөөд энэ загвар нь өмнөхөөсөөилүү олон давуу талтай гэдгээрээ онцлогтой гэнэ.

Шилний загвар, хийцийн хувьд өмнөх загвараасаа бараг өөрчлөгдөөгүй ч хурд болон өнгөний сонголтын хувьд илүү сайжирсан гэдгиг хэлж байна. Түүнчлэн шинэ шилэнд суугдсанзөөлөвчтэй чихэвч нь удахгүйгарах харааны шилэнд бас тохирох гэнэ.

“Google Glass”шилнйи шинэчлэгдсэн хувилбар нь шилээ зүүгээд нүдээ цавчиж зурагавах боломжтой ба энэ нь мэргэжлийн зургийн аппаратнаас ч хурданзурагдарж болохыг харуулж байна. ТүүнчлэнXE12 загвар нь “Youtube”-д бичлэг байршуулах,үзэхчболомжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ