Сирийн химийн зэвсгийг устгах явц амжилттай өрнөж байна

Сири улсаас бүх химийн зэвсгийг гаргахаар төлөвлөсөн нь хуваариасаа хоцорч байгаа хэдий ч устгах явц дэвшилттэй байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өчигдөр мэдэгджээ. Тэрбээр химийн зэвсгийг устгах урьдах бүх үе шатуудыг биелүүлэхэд сүүлийн 3 сарын дотор тогтвортой ололт амжилттай байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Шинжээчид илүү хортой бодисыг Сирээс гаргаж устгахын тулд тээвэрлэх бэлтгэхээ үргэлжлүүлж байгаа ч энэ шатанд тэдгээрийг тээвэрлэх нь магадлал багатай гэж өчигдөр тараагдсан үүрэгт ажлын мэдэгдэлд дурдагдсан байна. Цаг агаарын нөхцөл, аюулгүй байдал, логистикийн асуудал зэрэг «гадны нэлээд шалтгааууд» хуваарьт нөлөөлж байгааг тэнд тэмдэглэжээ. НҮБ болон ХЗХБ Сирээс илүү хортой бодисыг аль болох түргэн тээвэрлэн гаргахын тулд бүх л хүчээ дайчлан ажиллаж байгааг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ