Хамгийн өвөрмөц сахалтай хүмүүс

Герман улсад өвөрмөц сахалтай хүмүүсийг шалгаруулах олон улсын тэмцээн болдог байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон уг арга хэмжээнд 100 гаруй хүн өрсөлдөж, хэн өөртөө хамгийн тохирсон сахал ургуулсан бэ гэдгийг шүүжээ. Энэ тэмцээнд өдөр тутам, дээд зэрэглэлийн, чөлөөт гэсэн 3 загварын дагуу 18 төрөлд оролцогчид өрсөлддөг юм байна. Сахалны тэмцээнийг 26 дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд европ маягийн дугуй сахал моод болж байгаа гэнэ. Энэ удаагийн арга хэмжээнд америкийн зүүн эргийн сахал шилдгээр шалгарчээ.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ