Тиранозавр Батаарыг Монголчуудад буцааж өглөө

АНУ-ын Dailynews.com мэдээллийн сайтад америкчууд  Монгол динозаврын ясыг эздэд нь буцааж өгсөн тухай бичжээ. Монголын говиос гаралтай 70 сая жилийн настай Тиранозаврын чулуужсан ясыг монголчуудад даваа гаригт буцааж өглөө. Энэ ховор олдворыг өнгөрсөн онд түүхийн дурсгалт зүйlс сонирхогч этгээдүүд хууль бусаар хил дамнуулан АНУ-д оруулж Нью-Йоркт дуудлага худалдаанд оруулан  худалдаалж байх үед барьж илрүүлсэн юм.

Бараг бүтнээрээ шахуу энэ олдвор бол "Тиранозавр батаар"-ын яс байсан.

Түүхийн ховор олдворыг хууль бусаар 1.05 сая долларын үнээр худалдаалах гэж байсныг олж мэдсэн ажээ. Тийнхүү Монголын талаас "Манай түүх соёлын холбогдолтой үнэтэй олдвор алдагдан танай улсад зарагдаж байгааг мэдлээ. Үүнийг хууль ёсны дагуу эргүүлэн авах хүсэлтэй байна" хэмээн мэдэгдэж олон сарын турш хөөцөлдөж ийнхүү буцаан авч байна. Энэ хэргийг эхнээс нь гардан шүүсэн  АНУ-ын прокурор Прэт Бхарар  “Жил дамнан яригдсан маш үнэтэй түүх соёлын олдвор өнөөдөр нутаг буцаж байна. Монголчуудад энэхүү сая долларын үнэтэй алдагдсан динозаврын ясыг буцааж өгч байгаадаа баяртай байна. Бид үүргээ биелүүллээ” хэмээн  ярьжээ.  

Ти-Батаарыг хүлээлгэн өгөх үеэр Монголын Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц. Оюунгэрэл “Бидэнд өмнө нь зөвхөн динозаврт зориулсан музей байгаагүй. Харин бид батааруудыг олсон учир шинээр тусгайлан музей нээж түүхийн энэ  ховор олворыг хадгалан "Динозаврын төв музей" хэмээн нэрлэхээр болсон” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “Ти-Батаар бол гадаад улсад алдагдаад монголдоо эргэн ирж байгаа анхны соёлын  үнэт өв” гэлээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Ти-Батаарыг дуудлага худалдаанд оруулсан Эрик Прокопи гэгч этгээдэд холбогдох хэргийг шүүж АНУ-ын дээд шүүхээс 17 жилийн ял, 250 мянган ам.долларын торгуул ногдуулсан. Энэ хэргийн өөр нэгэн олж тайлах ёстой зангилаа нь эдгээр том том яснуудыг хэрхэн хил дамнуулан Америкт оруулж ирснийг олох үлдээд байгаа юм. Зөвхөн Ти-Батаараас гадна Монголын говиос гаралтай өөр хэд хэдэн динозаврын яс мөн л дуудлага худалдаагаар АНУ-д зарагдсан байгаа. Эдгээр хууль бус ажиллагаа нь контрабандын шугамаар Хятадаар дамжин хил гардаг ажээ.

“Ямартай ч түүхийн маш ховор үнэт олдвор буруу гарынхнаар дамжсан ч гэсэн эргэн төрөлх Монголдоо очлоо” хэмээн АНУ-ын хэрэглэгчийн төлөөх газрын дарга Жон Мортон Dailynews.com сайтад ярьсан байна.

Э.Мөнхнасан //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ