Энэтхэг, Хятадууд Гималай орчмоос цэргээ татжээ

Гималайн нурууны орчимд Энэтхэг, Хятад улсууд цэргээ байрлуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин өчигдрөөс цэргүүдийг маргаант газар нутгаас татжээ. Энэтхэгийн тал нэг өдрийн өмнө цэргүүдээ ухраасан бол мараашаас нь хятадууд ч мөн адил цэргээ татсан байна.  Ладах районыг Энэтхэг, Хятадын тал үндсэндээ хоёр хуваачихаад байгаа боловч хилийн шугамаар тодорхой зааглаагүй хэвээр. Энэтхэгийн тал ч тэр, Хятадын тал ч тэр бие биенээ өөрсдийн газар нутаг руу нэвтэрсэн хэмээн буруутгасаар байгаа юм.

Гэхдээ Хятадын цэргүүд хилийн нөхцөлт шугамаас хэр хол зайд цэргээ татсан нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа аж. Энэтхэгийн тал өмнө нь хятадын цэргүүдийг газар нутаг руу нь 19 км гүн нэвтэрлээ хэмээн мэдэгдэж байсан юм. Дөрөвдүгээр сарын 15-нд Хятадын 30 орчим цэрэг өндөрлөг уулын бүсэд байрлах Ладах районд орсон хэмээн Энэтхэгийн тал зарласан.

Х.Төгөл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ