АНУ-д дахин халдлага гарахаас сэргийлжээ


Миннесота муж улсад үйлдэхээр зэхэж байсан террорын ажиллагаанаас сэргийлж чадсан байна. Холбооны мөрдөх товчоо 24 настай оршин суугч Буфорд Рожерсоос нэлээд хэмжээний зэвсэг, сум хэрэгсэл хураажээ. Түүнийг Миннеаполис хотоос хоёр зуун километрт Монтевидео хотод баривчилсан байна. Рожерсын гэрээс шатаагч шингэнтэй гранат, гар хийцийн тэсрэх төхөөргүүд гарчээ. Үүнээс гадна нэлээд хэдэн нэгж галт зэвсэг, тухайлбал Румынд үйлдвэрлэсэн Калашниковын автомат буу хураасан байна.
Буфорд Рожерсыг галт зэвсэг эзэмших дүрэм журам зөрчсөн хэргээр яллагдагчаар татжээ. Эрх баригчдын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, тэр 2011 онд дээрэм хийж, харин сүүлийн үед буудлагын газарт хэд хэдэн удаа очиж байсан байна.
Террорын ажиллагаанаас сэргийлж, наад зах нь хэд хэдэн хүний амь насыг аварсан гэж Холбооны мөрдөх товчоо илтгэжээ. Тус товчооны гүйцэтгэх ажилтнуудын хэлснээр, цаг алдалгүй мэдээлэл авч, түүнд зөв дүн шинжилгээ хийснээс хуйвалдааныг бэлтгэл шатанд нь илрүүлсэн байна.
Гэхдээ сэжигтэн ямар тодорхой үйлдэл хийхээр төлөвлөж байсныг мөрдөх товчоо тодруулаагүй байна.
Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлт болон Миннесотад бэлтгэж байсан терррорын ажиллагаа холбоотой байж болохыг бас үгүйсгэхгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ