БНАСАУ пуужингуудаа байлдааны бэлэн байдлаас гаргажээ

Умард Солонгос тус орны зүүн эрэг дэх харвах талбайгаас баллистик пуужингуудаа гаргажээ. Ройтерс агентлаг АНУ-ын засгийн газрын учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа, өнөөдөр ингэж уламжилсан байна. Туршилт хийх зорилгоор эдгээр пуужинг дөрөвдүгээр сарын эхээр зүүн эрэгт аваачсан юм.
Тагнуулын мэдээг иш татан Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байснаар, БНАСАУ-ын цэргийн командлал дунд тусгалын “Мусудан” маягийн хоёроос цөөнгүй баллистик пуужинг тус орны зүүн эрэгт аваачсан байна. Хэвлэлийн мэдээгээр, ийм пуужингийн нислэгийн алслалт нь 3-4 мянга орчим километр ажээ. Ингэснийхээ дараа Пхеньяны эрх баригчид ийм пуужинг туршилтын юмуу сургуулилтын журмаар харваж болох юм гэж таамаглаж байсан юм.
Одоо пуужингуудыг байлдааны бэлэн байдлын горимоос гаргасан ч, харвах нөөц талбайд шилжүүлэн байрлуулаагүй байна гэж АНУ үзэж байгааг америкийн засгийн газрын учрыг мэдэх төлөөлөгч хэлсэн байна.
Сүүлийн үед БНАСАУ, Өмнөд Солонгосын харилцааны түгшүүртэй байдал шатлан өргөжсөн билээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр Солонгосын хойгийн хавьд өргөн цараатай тактикийн сургуулилт хийсэн нь байдал хурцдах шалтгаан болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ