Сиричүүд сарин хэмээх химийн бодис ашигласан байна

Сирийн иргэний дайн хурц хэлбэрт шилжсээр хоёр жилийн хугацаа өнгөрөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор НҮБ болон бусад улсууд дайнд химийн зэвсэг ашиглахгүй байхыг хатуу анхааруулж байсан юм. Харин өнгөрсөн сараас эхлэн сиричүүд химийн бодис ашигласан байж болзошгүй хэмээн таамаглаад байсан. Харин тун саяхан АНУ-ын тагнуулын агентууд Сири улс иргэний дайны үеэр сарин нэртэй хий ашиглаж байсан нь тогтоожээ. АНУ-ын олон улсын энхтайвны холбооны тэргүүн Карло Дел Понте энэ тухай ярихдаа “Сири химийн зэвсэг ашиглаж байсан нь тодорхой байсан. Саринаас ч гадна өөр төрлийн химийн бодис ашигласан байж болзошгүй” хэмээн ярьсан байна. Сөрөг хүчнийхэн дайны голомт болчихоод байгаа хотуудад сарин нэртэй химийн зэвсэг ашигласан гэдгийг баталж байгаа .Тэндхийн хүмүүсээс гадна мал амьтад хордон үхсэн байсан юм. Шархадсан хүмүүс болон, нас барагсдад шинжилгээ хийж үзэхэд дээр дурдсан химийн хорт хийгээр хорсон болох нь тогтоогдсон юм.
Хэдийгээр энэ тухай он гарснаас хойш ярьж байсан ч баттай нотолгоогүй байсан юм. Сирийн иргэний дайн эхэлснээс хойш химийн зэвсэг ашигласан байж болзошгүй бөгөөд АНУ-ын тагнуулын төв газар болоод олон улсын энхтайвны холбоо ч хүч гарган ажиллах аж. Гэхдээ Сирийн иргэний дайнын намжаахад АНУ цэргээ оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ