Путины эсрэг жагсаал нэг жилийн ойн өдрөө дахин болжээ

2012 оны тав­дугаар сарын зургаанд ОХУ-ын сөрөг хүчнийхэн нийслэл Москва хот­ын төвд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Сөрөг хүчнийхэн Москва хотын захиргаанд 30 гаруй мянган хүн оролцсон тайван жагсаал зохион байгуулах тухайгаа мэдэгд­сэн байна. 

Жилийн ой дээрээ ийнхүү зохиож байгаа нь ерөнхийлөгч Валадимир Путиныг эсэргүүцэж буй хамнийн том арга хэмжээ болж байгаа. Өнгөрсөн онд  эсэргүүцлийн жагсаалын үеэр олон зуун хүн баривчлагдаж, сөрөг хүчний 28 этгээдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Энэ жагсаалыг зохион байгуулагчид 2012 оны үймээн самууныг зохион байгуулсан хэргээр буруутгагдсан 28 хүнийг чөлөөлөхийг шаардсан юм.

Жагсаалыг олон нийтийг хамарсан үй­­мээн болохоос сэргийлж, хот­ын захиргаа нийт 5000 га­руй цагдааг хамгаалалтад гарга­сан аж.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ