Жинхэнэ хөл шиг хиймэл хөл бүтээжээ

Калифорни мужийн ЭКСО БИОНИКС гэдэг компани хүний хөдөлгөөнийг даган дууриадаг Бионик хиймэл хөлийг бүтээж байгаа юм. Энэхүү технологи нь саа өвчтэй хүмүүсийг дахин хөлд оруулахын зэрэгцээ тулалдааны талбарт байлдаж байгаа цэргүүдэд илүү хурдан гүйж, илүү их ачаалал давж туулахад нь туслах юм. Уг технологийг 10 жилийн дотор Дэлхий даяар өргөн хэрэглэж эхэлнэ гэж тус компанийн зохион бүтээгч хэлсэн бөгөөд компанид ирсэн анхны 63 өвчтөн одоо уг хөлийг ашиглан тус бүрд 81-638 алхмыг амжилттай хийж чаджээ. Энэхүү робот хөлийг хүний хөлийн гадуур бэхэлж байрлуулдаг бөгөөд хүний өгсөн командын дагуу жинхэнэ хөл шиг л хөдөлдөг аж. Саа өвчтэй хүний доод мөч бүрэн мэдээгүй болдог учраас тэрээр хөлөө хөдөлгөж чаддаггүй. Харин энэхүү бионик хөл нь уг өвчтөний хөлийн үүргийг гүйцэтгэж чадах юм. Бионик хөл биедээ залгуулсан өвчтөн эхлээд сандал дээрээс босож сурах бөгөөд дараа нь тусгай тулгуур дээр гараараа тулж байгаад ганц хоёр алхмыг хийж үздэг ажээ. Бионик хөл өгөгдсөн программын дагуу өвчөтнийг тодорхой зайд авч явсаар байтал саажилтын өвчний улмаас үгүй болсон мэдрэлийн эсүүд сэргэх тохиолдол байдаг байна. Энэхүү ЭКСО хөл нь дөнгөж 140 долларын өртөгтэйгөөр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд нэг ийм хөлийг жилээр түрээслэхэд 10 доллар төлөх ажээ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ