Сүйт бүсгүй лимузин машинд шатжээ


Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Сан Франциско хотын Сан Матео гүүрэн дээр явж байсан лимузин машин шатжээ. Машинд есөн бүсгүйгээс гадна нэг жолооч эр байсан аж. 30 орчим насны есөн эмэгтэйн дөрөв нь жолоочийн хамт амьд гарч чадсан боловч угаартаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Харин шинэхэн хуримласан Нериза Фояас гэх бүсгүйн хамтаар таван эмэгтэй амь үрэгдсэн байна. Одоогийн байдлаар чухам ямар шалтгааны улмаас машинд гал гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд машин дотор явж байсан таван эмэгтэй яагаад гал дүрэлзэхээс өмнө цугтаж чадсангүй вэ? гэх асуулт албаныхны анхаарлыг татаад байна. Бямба гаригийн орой Сан Матео гүүрэн дээр Лимузин шатаж байгаа энэхүү дүрс бичлгийг өөр нэгэн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч сонирхогчийн камераар бичжээ.
Амьд гарсан Нелиа Арреллано хэлэхдээ “Би жолоочид буцаж яваад найз нараа аврах хэрэгтэй гэж хэлсэн. Гэвч тэр буцаад явж болохгүй гэсэн. Тэр юу ч хийгээгүй. Би жолоочоос хаалгаа онгойлгооч гэж гуйсан. Тэр хөдлөөгүй. Тэр утсаар л ярьсан. Хэрэв бид бусаддаа тусалсан бол тэд өдийд амьд байх байсан” гэжээ. Машины хойд хэсгээс эхэлж гал гарсан бөгөөд жолооч урд хэсэгт нь явсан учраас гал авалцахаас өмнө эсэн мэнд бууж амжжээ. Жолооч Орвил Браун ярихдаа “Би нэг гацсан эмэгтэйг татаж гаргасан. Маш их тэвдсэн, хаалга онгойнгуут гал дүрэлзсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй. Машин хормын дотор бүхэлдээ шатсан. Нэг ч хүн амьд гарч чадахгүй юм шиг санагдсан. Учир нь гал маш их авалзсан байсан гэжээ.
Уг лимузин машин найм болон түүнээс цөөн хүнтээвэрлэ явах зориулалттай, гэтэл есөн хүн тээвэрлэсэн байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ