Шинэ төхөөрөмжийн ачаар эд зүйлсээ гээхгүй боллоо

Хүмүүс бид заримдаа чухал эд зүйлсээ энд тэнд гээж орхидог шүү дээ. Тэгвэл асуудал одоо төгсгөл болох нь ээ. SmartWallet компанийн бүтээсэн жижиг төхөөрөмжийг та түрийвч, гар утас, түлхүүр гээд хамгийн их хаяж гээдэг зүйлдээ холбох хэрэгтэй юм байна. Ингээд л хэрэгтэй зүйлсээ хэзээ ч хаа нэгтээ мартаж орхихгүй, хаяж гээхгүй боллоо. Гэхдээ энэ төхөөрөмж нь зөвхөн айпон буюу андройд үйлдлийн системтэй утас хэрэглэдэг хүмүүст зориулсан эд юм. Учир нь энэ төхөөрөмж нь ийм төрлийн гар утастай холбогдон ажилладаг байна. Хэрвээ та юмаа мартвал утсанд тань мэдээлэл ирэх болно. Юмаа мартаад 10 метр хол явангуут танд мэдээлэл дамжуулдаг бөгөөд таны утасны хонх эсвэл вибратор ажиллаж эд зүйлээ гээчихлээ гэдгийг сануулах юм байна.

 

Ж.Цэлмэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ