Филиппинд галт уул идэвхжин таван хүн амиа алдав

 Филиппиний баруун хойд хэсгийн Лусон арал дээр орших Майон галт уул өнөөдөр гэнэт идэвхижээ. Ийнхүү гэнэт идэвхжилт явагдсан учир ууланд авирч байсан таван уулчин амь үрэгдэж мөн долоон уулчин гэмтэж бэртсэн байна.

Албаныхны мэдээлснээр Майон галт уул сэрж, идэвхижсэнээс галт уулын тогооноос асар их хар утаа суунаглаж, хад, чулуу үнс чандруу гадагш цацагдаж байгаа ажээ. Түүнчлэн  өнөөдөр Майон ууланд шархадсан уулчдыг авчруулаар аврах албаныхныг илгээсэн байна. Уулчдын багт нийт 20 орчим хүн багтаж байгаа гэнэ.

Майон галт уул нь 2462 мерийн өндөртэй Филиппиний хамгийн идэвхитэй галт уул бөгөөд өнгөрсөн 400 жилийн хугацаанд 40 удаа идэвхижиж байсан байна. Өнгөрсөн 2010 онд мөн Майон галт уул идэвхижин найман км-ийн радиуст үнс цацалж байсан удаатай.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ