Өмнөд Солонгосын ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Кын Хе Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээж авснаасаа хойш гадаадын оронд хийж буй анхны айлчлалаа АНУ-аас эхлүүллээ. Пак Кын Хе өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, маргааш буюу лхагва гаригт Конгрессийн ордноор зочилж гишүүдтэй уулзах юм байна. 

Айлчлалынхаа хүрээнд нэн тэргүүнд Солонгосын хойгийн асуудлын талаар ярилуах юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын зүгээс Өмөнд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт дууссантай холбоотойгоор тус улсуудтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн Хойд Солонгос өнөөдөр зүүн эрэг дэх пуужин хөөргөх талбайдаа байрлуулаад байсан дундын зайн пуужингуудаа эргүүлэн татсанаар Солонгосын хойгийн асуудал бага зэрэг намжаад байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ