МУИС-иас мөнгө саагч төрийн өндөр албан тушаалтнууд

"Дөрөвхөн багшаар дөрвөн жил хичээл заалгаж, мэргэжил эзэмшдэг байсан оюутнуудад “ТҮЦ-ийн биш супермаркет”-ын сонголтыг санал болгож байна хэмээн МУИС-д бүтцийн шинэчлэл хийсэн цаг саяхан. Үүнийгээ ч дээд боловсролд шат ахиулсан зүйл боллоо хэмээн бардам дүгнэж байсан. Угтаа бол шинэчлэл хийх нь зөв. Гэхдээ хэн нэгнийг албан тушаалд хүргэх замаар шинэчлэл хийх нь буруу. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас “шинэчлэл” гэх нэр томъёог ашиглан өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө төрийн алба түшүүлж, төрлийн алба болгосон. Түүнийг нэг бол Монголын ууган сургуулиудын нэг Монгол Улсын их сургууль. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн дээд боловсролд шинэчлэлийн хүрээнд МУИС-ийг өөрийн анд нөхдийн сүлжээ болгож орхисон. МУИС-ийн захирлаар намын лидерүүдийн нэг бол С.Баярцогттой хамт ОХУ-д суралцаж байсан А.Галбаярыг томилсон. Түүний дараагаар санхүү, эдийн засгийн хөгжлийн дэд захирлаар мөн л С.Баярцогтын гэргийг томилсон. Энэ мэтчилэн найз нөхөдийг сүлжээг үүсгээд байгаа МУИС-ийн энэхүү шинэчлэлд дургүй байгаагаа илэрхийлсэн багш ажилчид “МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо”-г байгуулан, шүүхэд ч ялж байсан түүхтэй.

Бүтцийн шинэчлэлийн дараагийн алхам бол сургууль, тэнхимийн тоог цөөлөх явдал байлаа. Үүнийхээ ч хүрээд 15 салбар сургуулийг тав болгож, тоонд анхаарал өгсөн. Угтаа бол бүтцийн шинэчлэлийн хүрээнд санхүүгийн хэмнэлтийг бий болгох чухал зорилготой байсан. Гэвч юун санхүүгийн хэмнэлт, төсвийн мөнгийг гамнах бус үрэх тогтолцоо руу шилжүүлжээ. Тухайлбал, сургуулийн захиргааны цалин сар бүр 11 сая 760 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэсэн санхүүгийн тайлан гарчээ. Өөрөө хэлбэл, МУИС-ийн удирдлагууд шинэчлэл нэрийн дор өөрсдийн цалинг үлэмж нэмсэн нь харагдаж байгаа юм. Мөн тэнхимийн тоог цөөлсөн нь санхүүгийн хэмнэлт авчирна гэж харуулж байгаа боловч хуучин тэнхимийн эрхлэгчдийн сар бүр авдаг байсан 30 мянган төгрөгийн нэмэгдлийг 150-80 мянгад хүргэжээ.

Үүнээс гадна багш ажилчид шинэчлэл үү, дарангуйлал уу гэдгийг тодруулахаар олон улсын байгууллагаар судалгаа хийлгэжээ. Гэтэл судалгааны дүн юун шинэчлэл, харин ч эсрэгээрээ эргэж, нийт багш ажилчдын 80 гаруй хувь нь шинэчлэлийг эсэргүүцжээ.

Энэ мэтчилэн шинэчлэл нэрийн дор хэн нэгний халаасыг түнтийлгэх гэсэн харалган бодлого байгаа гэдгийг багш, ажилчид нь уламжилж байна. Гэтэл шинэчлэлийн шалгалтын явцад сонин, сонин тохиодол олон гарчээ. Тухайлбал, тус сургуулийн Хууль зүйн сургуульд манай нөлөө бүхий эрхмүүд бүртгэлтэй байгаа тогтмол цалинждаг болох нь тогтоогджээ. Хэдийгээр салбартаа ажиллаж байгаа хүмүүсээр оюутнууд толгойгоо цэнэглүүлж байгаа нь сайшаалтай ч энэ мэтчилэн төрийн давхар алба хаших нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцдэг бол.

Ингээд МУИС-д алба хашиж төрийн өндөр албан тушаалтнуудыг танилцуулж байна.

Х.Тэмүүжин

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тус сургуулийн 1998 оноос хойш Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд алхах багшаар ажиллаж, 50 хувиар цалинждаг. Угтаа бол МУИС-ийн 50 хувийн багшаар ажиллуулах журмандаа заавал докторын зэрэгтэй хүнийг багшаар ажиллуулна хэмээн заасан байдаг аж. Гэтэл энэхүү Их сургуулийн журам эрхэм сайдад үйлчилдэггүй. Тэрбээр сар бүр 552 мянга 750 төргөрөөр цалинждаг.

Н.Лүндэндорж

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тус сургуулийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр сард 867 мянга 653 төгрөгийн цалинтай. Түүний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсныхоо дараахан хүний амьд хүрсэн гэдгийг уншигч та санаж байгаа байх аа.

Ж.Амарсанаа

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа мөн Хууль зүйн сургуульд багшилдаг бөгөөд 25 хувиар цалинждаг аж. Тэрбээр 1999 онд Тэрбээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлд багтсан бөгөөд 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч, 2012-2013 онд Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрч оны тавдугаар сарын 7-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байна.

Д.Солонго

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго Хууль зүйн сургуульд багшилдаг бөгөөд нэг сая 643 мянга 400 төгрөгийн цалинтай. Тэрбээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлд багтдаг бөгөөд анх 1983 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар ажиллаж иржээ. Мөн 2007-2011 онд МУИС-ийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, 2011-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан аж.

Ш.Цогтоо

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо мөн л тус сургууль багшаар ажилладаг бөгөөд сарын цалин нь нэг сая 445 мянга 400 төгрөг. Тэрбээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлд багтдаг бөгөөд 1993 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгчээр томилогджээ. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшин өнгөрч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон байна.

Ц.Цогт

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч асан Ц.Цогт 2002 -2003, 2004-2005 оны хичээлийн жилд МУИС -ын Хууль зүйн сургуульд цагийн багшаар ажиллаж ирсэн бөгөөд 540 мянга 375 төгрөгийн цалинтай.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ