Англи улс аварга цөмийн шумбагчаа үйлдвэрлэж дуусав

Их Британи аварга том цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэлээс нь гаргаж буйгаа зарлалаа. Тус улсын Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр 8000 тонн жинтэй, 320 фут буюу 97 метрийн урттай энэхүү шумбагчийг үйлдвэрлэх зардал 1.7 тэрбум ам.доллар болсон гэнэ.

Энэхүү аварга цөмийн шумбагчийг үйлдвэрлэх төсөл асар их зардлаар босох нь ойлгомжтой байсан тул эхэндээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал учир ийнхүү ногоон шугамаар шийдэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр өвч тоноглосон Артфул хэмээн нэрлэгдсэн цөмийн шумбагч онгоцыг тавдугаар сарын 17-нд туршилтын хугацаа амжилттай дуусан тул ирэх долоо хоногт Хатан хааны тэнгисийн цэргийн хүчинд шилжүүлэн өгөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ