Их Британийн дарвуулт онгоцны гишүүд сураггүй болжээ

Их Британийн иргэдийн эзэмшлийн Cheeki Rafiki нэртэй дарвуулт хөлөг онгоц өчигдөр 22.00 цагийн үед АНУ-ын Массачусеттсийн эргээс 1000 милийн зайд олджээ. Онгоц хөмөрч унасан, доод хэсгээрээ эвдэрсэн байдалтай байжээ. Cheeki Rafiki нь багийн дөрвөн гишүүнтэй Атлантын далайд гарсан бөгөөд Эндрью Бриджээр ахлуулсан тэдгээр багийн гишүүд бүгд сураггүй болсон байжээ. Тиймээс АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан, Их Британийн тэнгисийн хүчний аврагчидтай хамтран багийн дөрвөн гишүүнийг эрж хайх ажиллагаа явуулж байна. Дарвуулт онгоц энэ сарын 15-нд Карибын тэнгисээс Их Британийг зорин хөдөлсөн аж.
Багийн ахлагч Эндрью Бридж
Багийн гишүүн Жеймс Мэйл
Багийн гишүүн Пол Гослин
Багийн гишүүн Стив Уоррен
СЭТГЭГДЭЛ БИЧИХ