Европын холбоо задарч магадгүй

Францад болсон Европын парламентын сонгуульд Ле Пений тэргүүлдэг “Үндэсний фронт” хөдөлгөөн тэргүүлж байна.
Францчуудын сонголт нь Европын холбоог (ЕХ) одоогийн хэлбэрээр нь хүлээн авахгүй байгааг харуулж байна гэж Францын хэт барууны “Үндэсний фронт”-ын дарга Марин Ле Пен мэдэгджээ.
“Европын холбооноос олноороо татгалзаж байгааг санал хураалтын дүн харуулж байна. Хүмүүсгүйгээр, тэр ч бүү хэл хүмүүсийн эсрэг цаашид Европыг байгуулж болохгүй. ЕХ биднээс хулгайлсан тэр зүйлийг эргүүлж өгч, өөрөөр хэлвэл хүмүүст бүрэн эрхт байдлыг эргүүлж өгөх ёстой. Өөр Европ, чөлөөт, бүрэн эрхт улсуудын Европ, чөлөөт хамтын ажиллагааны Европыг байгуулах хэрэгтэй” гэж Ле Пен дурджээ.
Судалгааны CSA хүрээлэнгийн дүгнэлтээс үзвэл, Францад “Үндэсний фронт” 25%, барууны төвт “Ард түмний хөдөлгөөний төлөө холбоо” – 20,6%, эрх баригч Социалист нам – 14,1%-ийн санал авахаар байна.
Хэрвээ Герман ЕХ-ны эдийн засгийн зүрх бол, Франц улстөрийн зүрх хэвээр үлдэж байна гэж Ле Пен хэлжээ.
Exit poll санал асуулгын дүнгээс үзвэл, Германд Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо 36 хувийн саналтайгаар тэргүүлж байна.
Европын парламентын сонгууль тавдугаар сарын 22-нд эхлэсэн юм. Энэ нь дэлхийн практикт санал өгөх хамгийн урт үйл явц юм. Европын парламентын сонгуульд дөрвөн өдөр шаардагддаг бөгөөд учир нь сонгууль орон бүрт үндэсний хууль тогтоомжийн дагуу бодог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ