Вьетнамын агнуурын онгоцыг хятадууд живүүлжээ

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болох Параселийн ойролцоо хятадууд газрын тосны өрөмдлөгийн цамхгаа байршуулснаас болоод Вьетнам улстай харилцаагаа муутгаад байгаа. Тэгвэл үүн дээр тос нэмсэн нэг үйл явдал болоод байна.

Вьетгнамын загас агнуурын хөлөг онгоцыг өнөө өглөө Хятадын онгоцнууд живүүлсэн байна. Вьетнамын агнуурын хөлөг онгоц Хятадын газрын тосны өрөмдлөгийн цамхгийн ойролцоо загасчилж явсан бөгөөд энэ үеэр Хятадын эргийн хамгаалалтын онгоцнууд дайрч бүслэн авч улмаар мөргөж живүүлсэн гэнэ. Хүний амь эрсдээгүй хэдий ч энэ үйл явдал хоёр улсын харилцааг улам хурцатгаж магадгүй хэмээн ажиглагчид санаа зовиножээ. Энэ талаар хоёр улсын аль аль нь албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Энэхүү газрын зураг дээр тасархай улаан шугамаар тэмдэглэгдсэн Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийг Хятадын талаас өөрийн бүс нутаг хэмээн зарласнаас хойш Филиппин, Вьетнам улсуудтай харилцаагаа хурцатгасан, мөнхүү энэ хоёр улс АНУ-тай тэнгисийн цэргийн хувьд илүүтэй хамтран ажиллах болсон зэрэг нь бүс нутаг дахь тогтворгүй байдлыг дэвэргээд байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ