Зэвсэгт дайчдаас 30 гаруй нь амиа алджээ

Украины зүүн өмнөд бүс нутаг болох Донецкийн нисэх онгоцны буудалд ширүүн тулаан өрнөж байгаа тухай бид өглөө мэдээлсэн билээ.
{!!!right!!!}Нисэх онгоцны буудлыг хяналтдаа оруулахаар Украины засгийн газрын цэргүүд довтолсон хэдий ч оросын талыг дэмжигч зэвсэгт дайчид ширүүн эсэргүүцэж байгаа аж.
Улмаар оросын талыг дэмжигчдийн хяналтаа тогтоосон хот, суурингуудаас Донецкт нэмэлт хүч ирсээр байгаа гэнэ. BBC агентлаг дөнгөж сая шуурхай мэдээ уламжиллаа.
Донецкийн нисэх буудалд болж буй тулааны үеэр оросын талыг дэмжигчдийн 30 гаруй дайчид амиа алдсан тухай орон нутгийн эс сурвалжаас авсан баттай мэдээллийг уламжилж байна.
Өмнөх зэвсэгт тулгаралтуудад дээд тал нь 5 хүний амь эрсдэж байсан бөгөөд энэ удаагийн тулаанд нэг дор 30-аад хүн амиа алдсан нь маш их хохирол юм.
Мөн Украины засгийн газрын талаас ямар хэмжээний хохирол амссан нь одоогоор мэдээлэгдээгүй байна. Украины цэргүүд агаараас хүчтэй довтолж газраар ч мөн дайрсаар байгаа гэнэ.
Одоо ч гэсэн зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа аж. Хэдийгээр Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Петро Порошенко ОХУ-тай хэлэлцээр хийх тухай мэдэгдэл хийсэн ч Донцект үүсээд буй нөхцөл байдлын улмаас асуудал улам хурцдах шинжтэй боллоо.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ